Гадаадын иргэн, харьяатын газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, Хятадын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр (2020.11.12) зохион байгуулав.
Эдгээр иргэд нь шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан (5), визийн хугацаа хэтрүүлсэн (3), оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн (7), эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн (6), ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан (12) зэрэг зөрчил гаргасны улмаас албадан гаргаж байгаа аж. Тухайлбал, эдгээр иргэдийн дунд визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 15-16 жил хууль бусаар амьдарсан хоёр иргэн байсныг хяналт шалгалтаар илрүүлэн, ийнхүү албадан гаргажээ.
Дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 12 сая 440 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоожээ.
2 Сэтгэгдэл
buy cialis 5mg without prescription <a href="https://ordergnonline.com/">buy cialis generic</a> best ed medication
omhii hujaa naraa bvgfin gargaach shono doloor oruulj itj bhd tsagdaa nar n omoorj uhdrg bol mongol ulsiin tsagdaa hiheesee ich muusain tsagdaa nar darga nar chn daramtlad bdg bol huhdinhee ireduin toloo hedn haltar tsaas dongoj bhr huli bus uil ajillagaag bvh gazrin tsagdaa nar eserguutsrj ajil hayhad deerhud chn yaj chadhiin tgj chadahgui archagui ymnuud tgj chadahguilll dee omhii virusuudig tusgarlahgui bj mgl irgenee bvr 21 honog tusgarlaj mongo olj bwl boloo ardaa shulj bwl boloo nowshnuud 14 honog bhd ll boliishd