ОХТ-ай хиллэдэг боомтуудыг 16-наас эхлэн хоёр сарын хугацаатай хаалаа

Эрэн сурвалжлах

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаанд хаах шийдвэр гаргалаа.  Мөн ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ульхан, Эрээнцав, Боршоо боомтыг энэ сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар түр хаах УОК-ын саналыг дэмжсэн байна.

 Харин Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт нээж зөвхөн шатахууны тээвэр явуулахаар төлөвлөв.   Дашрамд дурдахад, Алтанбулаг боомтыг хаах хугацаанд тус боомтод тусгай бүс байгуулж ОХУ-аас ирсэн ачааг тэндээс сэлгэж ачдаг байхаар бэлтгэлээ хангах юм.

Мөн ОХУ-ын талтай хамтран төмөр замаар ачаа тээвэрлэх асуудлыг хэлэлцэж, аль болох өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийхээр судалж байна. Өнөөдрийн байдлаар, Алтанбулаг боомтоор орж ирсэн 40 тээврийн жолоочоос COVID-19 илэрчээ. Тэдгээрээс гурав нь өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан бөгөөд үлдсэн монгол, орос, беларусь 37 жолоочийг ХӨСҮТ-д тээвэрлэн эмчлэх юм. Цаашид халдвар илэрсэн жолоочийг ХӨСҮТ рүү тээвэрлэх явцад халдвар хамгааллын эрсдэл учрахаас болгоомжилж  УОК-оос дээрх саналыг гаргажээ