Хүндэтгэлийн хурал болон бусад арга хэмжээг цуцаллаа

Эрэн сурвалжлах
Коронавирусний халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан хийхээр зарласан Хүндэтгэлийн хуралдаан болон бусад арга хэмжээ түр хугацаагаар хойшлогдлоо.

УИХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ӨНӨӨДӨР БОЛНО

Монгол Улс байнгын парламентын 30 жилийн ой болж байгаатай холбоотойгоор өнөөдөр /2020.11.11/ 13.00 цагт Хүндэтгэлийн хуралдааныг товлож, хуралдуулна. Хүндэтгэлийн хуралдааны талаар УИХ-ын дарга Г.Занданшатар  “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 43 дугаар захирамж гаргасан юм.

Захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт гэж товлосон. УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулах юм. Хүндэтгэлийн хуралдаанд үе үеийн УИХ-ын дарга, гишүүд оролцох юм байна.