ЭМЯ: Гурав хоногт 12 хүнээс Covid-19 илэрлээ

Эрэн сурвалжлах

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас Covid-19 цар тахлын халдварын байдлын талаар ээлжит /2020.11.09/ мэдээллээ хийж байна. Сүүлийн гурав хоногт  /2020.11.06-11.08/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт  1816  хүнд шинжилгээ хийхэд  12 хүнээс Covid-19  илэрлээ.

Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээ /31 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 39 настай эрэгтэй, 48 настай эрэгтэй, 48 настай эмэгтэй/-нээс Covid-19 илэрчээ. Мөн аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 29 настай эрэгтэйгээс Covid-19 илэрсэн байна.

Арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн тээврийн жолоочоос Covid-19 илэрсэн аж. Мөн арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн тээврийн хоёр жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тодруулбал, Беларусь улсын иргэн 56 настай эрэгтэй, Монгол Улсын иргэн 52 настай эрэгтэй нар тус тус халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан байна.