Хувьцааны ногдол ашиг олгож эхлэв. Үүнийг маш сайн нүдээ олсон зөв шийдвэр гэж ард иргэд үзэж байна. Учир нь Ковид-19-тэй холбоотойгоор эдийн засаг суларсан энэ үед хүн бүрд мөнгө хэрэгтэй. Тэр тусмаа дундаж, дунджаас доогуур амьдралтай хүмүүст бүр ч их хэрэгтэй. Ногдол ашиг тараах нь иргэдийн худалдан авалтаар эргээд эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Нөгөөтэйгүүр иргэд өмчөө мэддэг, хувьцааны талаар бага боловч мэдлэгтэй болж байгаа юм.
Иргэд брокерын 60 орчим компаниар дамжуулан өнгөрөгч Баасан гарагаас буюу 5 дугаар сарын 1-нээс хувьцааны ногдол ашгаа авч эхлээд байна.
Иргэн та хувьцааны данстай эсэхээ шалгахыг хүсвэл 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж илгээгээрэй. Мөн хувьцаа эзэмшигч та үнэт цаасны данс нээлгээгүй байсан ч ногдол ашгийн тань мөнгө “Үнэт цаасны хадгаламжийн төв”ХК-д хадгалагдаж байх юм.
1 Сэтгэгдэл
tadalafil liquid <a href="https://ordergnonline.com/">buy cialis 5mg pills</a> best otc ed pills