Хакүхо Даваажаргал энэ сарын башёд барилдахгүй боллоо

Эрэн сурвалжлах

Ёкозүна Какүрюү Ананд өчигдөр/2020.11.05/ арваннэгдүгээр сарын кюүшюү башёг нурууны гэмтлийн улмаас өнжиж буйгаа зарласан бол өнөөдөр ёкозүна Хакүхо Даваажаргал мөн энэхүү башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Өдгөө 35 настай Хакүхо Даваажаргалын хувьд өнгөрөгч долдугаар сарын башёд баруун өвдгөндөө бэртэл авсан бөгөөд наймдугаар сард хагалгаанд орж есдүгээр сарын башёг өнжөөд байсан юм.

Ийнхүү энэ сарын 8-наас 22-ны хооронд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдах кюүшюү башёд хоёр ёкозүна цолтой аваргууд оролцох боломжгүй боллоо.

Хакүхо Даваажаргал мэргэжлийн сүмогийн замналдаа 17 дэх удаагаа башёг өнжиж эсвэл дундаас орхиж байна. Сүүлийн гурван башё дараалан Хакүхо Даваажаргал, Какүрюү Ананд нар башёг өнжиж эсвэл дундаас нь орхиж байна.