14-р зууны үеийн алтан утсаар оёсон Монгол дээл 407 мянган ам доллараар зарагджээ

Соёл урлаг, Спорт

Дэлхийн 46 оронд үйл ажиллагаа явуулдаг “Christies”-н дуудлага худалдаагаар 2011 онд  14-р зууны үеийн алтан утсаар оёсон луун хээ бүхий монгол дээл 407 мянган ам доллараар зарагдаж байжээ. Анх дуудлага худалдааны төлөөлөгчид тус дээлийг 150 мянгаас 400 мянган ам доллараар зарагдана гэж таамаглаж байсан ч 407 мянган ам долларт хүрч, худалдаалагдсан байна.

Дуудлага худалдааны тайлбар хэсэгт “Монголчуудын 13-14 зууны үеийн алтан утсаар оёсон, луун хээ бүхий торгон дээл” гэж бичжээ.

Энэхүү үнэт олдвор нь хэдэн зуун жилийг элээсэн ч бараг бүтнээрээ хадгалагдан үлдсэн аж. Судлаачид дээлийн загвар хийцээс эмэгтэй хүний дээл гэж тодорхойлсон бөгөөд 1980-аад оноос хойш Азийн урлагийн бүтээлүүдийг цуглуулж буй хүн худалдан авсан байна. Үүнээс хойш 2017 онд дахин дуудлага худалдаагаар орсон ч үнийн талаарх болон эзэмшигчийн мэдээлэл нь нууцлагдсан байна.

 

 

 

 

Эх сурвалж: Christies