“Голомт” банкны “Ривер гарден” салбараас хуурамч мөнгөн тэмдэгт илэрлээ

Эрэн сурвалжлах

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Голомт” банкны салбараас хуурамч 10 мянган төгрөгийн дэвсгэрт илэрсэн байна.

Уг мөнгөн тэмдэгт нь БНСУ-ын иргэн 50 настай эрэгтэйн орлогын гүйлгээнээс илэрсэн ажээ.

Улмаар банкны ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу хуурамч мөнгөн тэмдэгтийг хураан авч Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.