Тусгаарлалтаас оргосон иргэн хил зөрчиж ирсэн байна

Эрэн сурвалжлах

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан нэг иргэн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр оргосон явдал гарсан. Тусгаарлалтад ирээд 19 хонож байхдаа ийнхүү оргосон байна. Уг иргэний шинжилгээ сөрөг гарсан ба өмнө нь хил зөрчиж Оросын талд баригдаад, хилийн солилцоогоор эх орондоо ирээд байжээ.

Ингээд хууль хүчний байгууллагынхан Сэлэнгэ аймгийн төвөөс 19 км зайтай газраас барьж, тусгаарлалтад буцаасан байна.