МИАТ-ийн гурван ажилтан КОРОНАВИРУСЭЭР халдварлажээ

Эрэн сурвалжлах

МИАТ компанийн Берлин дэх төлөөлөгчийн газарт ажилладаг гурван монгол ажилтан коронавирусний халдвар авчээ. Тэд өөрийн улсын иргэдээ нутаг буцаах ажлыг хариуцан, өндөр эрсдэлтэй нөхцөлд цаг наргүй ажиллаж буй хүмүүс юм. 

Германд коронавирусний халдварын тохиолдол илт нэмэгдэж, нөхцөл байдал сайнгүй байгаа бөгөөд МИАТ компани хамгийн сүүлд тус улсаас иргэдээ татан авах хүрээнд аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлджээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гэхэд тус улсад 15352 хүн халдварлаж, 131 хүн нас баржээ.  

Нийт халдварын тоо 569,598, нас баралт 10669 болсон зэргээс үүдэн Германд коронавирусний хоёр дахь давлагаа эхэллээ гэж үзэж байгаа юм.