Ан хийх гэж байгаад сум алдаж өөрийгөө бууджээ

Эрэн сурвалжлах

Өчигдөр /2020.11.03/ Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын нутаг дэвсгэрт тус сумын харьяат 42 настай эрэгтэй, Г галт зэвсгээр өөрийгөө буудаж амиа алдсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас тус иргэнийг ан хийх гэж байгаад сум алдсаны улмаас дээрх хэрэг гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Хэргийг одоогоор Өмнөговь аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн аравдугаар сарын 31-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд нэгэн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ буудан хөнөөсөн хэрэг гарсан юм. Тэрбээр эхнэрээ буудчихаад цагдаагийн байгууллагад өөрөө дуудлага өгчээ.

Иймд галт зэвсэг өмчлөх хүсэлтэд өндөр шалгуур тавьж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлага үүсээд байгааг албаныхан онцолж байна.