“Анна Каренина” сонгодог жүжиг 12 мянган үзэгчид хүрчээ

Соёл урлаг, Спорт

“Анна Каренина” сонгодог жүжиг Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийснээс хойш 22 дахь өдрөө өнөөдөр тоглох гэж байна.
Дэлхийн сонгодог романыг тайзны бүтээл болгон Монголын тайзнаа анх удаа тоглох тухай мэдээлснээс хойш хүлээлт үүсгэсэн Анна Каренина хөшгөө нээснээс хойш өнөөдрийг хүртэлх 21 удаагийн тоглолтоороо 12 мянган үзэгчийг угтан авчээ.



Хайр сэтгэлийн дуулал болсон сонгодог жүжгийн тасалбарын борлуулалт сайн, энэ намрын хамгийн эрэлт ихтэй уран бүтээл хэвээр бөгөөд жүжиг үзсэн хүмүүсийн сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрсөөр байна.

Найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Анна Каренина” сонгодог жүжгийг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 31-нийг хүртэл тоглох юм.