Чех гэрэл зурагчны 1960-аад оны Монголоор зорчсон фото тэмдэглэл (35 фото)

Соёл урлаг, Спорт

Чехословакийн алдарт археологч, судлаач, гэрэл зурагчин Люмир Ийсл (Lumír Jisl) нь буддист урлаг соёлын өв, түүхийн дурсгалыг судлах ажлынхаа хүрээнд 1957-​1963 хооронд БНМАУ-д гурван удаа иржээ. Тэрээр манай оронд ирж, судалгаа хийх хугацаандаа олон гайхалтай өвийг нээж илрүүлсний нэг нь Түрэгийн хаан Культегиний гэрэлт хөшөө юм.

Түүний Монголд байх хугацаандаа дарсан зургуудаас цөөхөн хэд нь хэвлэгдсэн бөгөөд хамгийн сүүлд 2014 онд Занабазарын музейд үзэсгэлэн хэлбэрээр гарч байжээ. Ингээд түүний бүтээлийн дээжээс хүргэж байна.