Netflix: "Becoming" номын зохиолоор хийсэн баримтат кино тун удахгүй...

Соёл урлаг, Спорт

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий, АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст тэргүүн хатагтай Мишель Обама өөрийн дурдатгал "Becoming" номоо 2018 онд гаргаж байсан билээ. Тэгвэл "Netflix" компани энэхүү номын зохиолоор хийсэн баримтат киногоо тун удахгүй олны хүртээл болгох талаараа мэдэгдлээ. 

Нийт 24 хэл дээр хэвлэгдсэн энэхүү ном нээлтээ хийсэн долоо хоногтоо 1.4 сая хувь борлогдож, 15 хоногийн дотор АНУ-ын 2018 оны хамгийн өндөр борлуулалттай номоор тодорсон билээ. Ингээд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама болон Мишель Обама нар 2018 онд "Netflix"-тэй хамтарч ажиллах гэрээнд гарын үсгээ зурсан.

Тэгвэл энэ оны тавдугаар сарын 6-нд нээлтээ хийхээр товлогдоод буй "Becoming" баримтат кинонд Мишель Обама АНУ-ын 34 хотуудаар аялан, "Becoming" номын уншигчидтайгаа уулзаж буй талаар харуулах аж. 

Ингээд албан ёсны трейлэрийг хүлээн авна уу.