Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагууд жүдо бөхөөр өрсөлдлөө

Нийгэм, Эдийн засаг

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2020 оны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн "Хүч" спорт хорооны зааланд зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, мөн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Гарьдпүрэв, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат, Зөрчил шалгах, мэргэжлийн арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох болон бусад дарга, удирдлагууд оролцсон юм. Тэмцээнийг нээж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан хэлэхдээ:

Дэлхий дахинд дэгдээд байгаа халдварт коронавурисын тархалтын улмаас алба хаагчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг тэмцээнүүдийг хойшлуулж байсан бөгөөд улмаар энэхүү тэмцээний төрлөөр Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын тэмцээнийг эхлүүлж байгааг дурьдаж тамирчидад амжилт хүслээ.

Тус тэмцээнд 33 байгууллагын 210 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байрт Эргүүл хамгаалалтын газар, хоёрдугаар байрт Дотоодын цэргийн 805-р анги, гуравдугаар байрт Тээврийн цагдаагийн алба шалгарсан юм.

Шилдэг тамирчнаар Эргүүл хамгаалалтын газрын албан хаагч, Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаагийн дэд хурандаа, Х.Батхишиг, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын албан хаагч, Цагдаагийн дэд ахлах Д.Энхбат нар шалгарлаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн цагдаагийн ерөнхий газрын Хүч спортын хорооны зааланд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд төв, орон нутгийн 33 байгууллагын 210 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорьж байна. Тамирчид эрэгтэй -60 кг, -66 кг, -73 кг, -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг-ын жингийн ангилалд эмэгтэйчүүд -52 кг, -70кг , +70кг-ын жинд өрсөлдөж байна.