ТАНИЛЦ: Д.Сумъяабазараас өмнө хотыг 10 хүн удирдаж байжээ

Улс төр

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр /2020.10.22/ хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Хотын даргаар томилохыг дэмжлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Хотын 11 дэх Засаг даргаар тодорч байна. Тэрбээр 1991 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургуулийг дүүргэсэн. Улмаар 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр мэргэжлээр төгссөн. 


АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал

2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн

2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч

2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх

2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

ШАГНАЛ

1996 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан

2006 онд Монгол улсын аварга цол

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

Англи, Орос