Уулын эзний зураг дарахын тулд бүтэн жил дагалаа

Соёл урлаг, Спорт

Монголын гэрэл зургийн түүхэнд цаст уулын эзэн цагаан эрээн ирвэст ойртож дөхсөн тохиолдол байдаггүй аж. Харин Б.Мятав нэг гэр бүлийг бүтэн жил дагаж, зураг даржээ. Тэрээр бүтэн жил судалж, дарсан зургуудаа маргааш “Q Art Gallery”-д дэлгэх гэж байна. “Уулын эзэн” хэмээх уг гэрэл зургийн үзэсгэлэн аравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх аж.

Тэрээр уг гэрэл зургийн үзэсгэлэнгээ өнгөрсөн есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 05-ны өдрүүдэд Ховд, Увс, Баян-Өлгий, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймаг зэрэг 8 аймагт дэлгэсэн байна.