ЦЕГ-ын дарга Ж.Болдод генерал цол олгоно

Нийгэм, Эдийн засаг

Засгийн газрын долдугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын /ЦЕГ/ даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг томилсон. Тэгвэл түүнд хошууч генерал цол олгох тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцэн баталсан байна. Уг тогтоолыг Засгийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлснээр зарлиг гаргаж, батлах аж.

Цагдаагийн хурандаа Ж.Болд нь хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй бөгөөд  хууль зүйн ухааны магистр, докторант юм. 

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
  • 2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч,
  • 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч,
  • 2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч,
  • 2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч,
  • 2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга,
  • 2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2017 оны зургадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар
  • 2019 оноос ЦЕГ-ын Дэд даргаар тус, тус ажиллаж байжээ. 
  •