Адилбишийн Дашпэлжээтэй хамт

Соёл урлаг, Спорт

Монгол Улсын Ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээг "Гарын үсэгтэй ярилцлага" буландаа зочноор урилаа. Маршал Хорлоогийн Чойбалсангийн дүрээр олны танил болсон энэ хүн бол дуучин, жүжигчин... гээд авьяас билгийг их ундарга билээ. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Адилбишийн гэрээс эгч дүү гурван авьяастай төрснийг монголчууд сайн мэднэ. Түүний эгч Дүнжмаа, дүү Нэргүй хоёр нь уртын дуугаараа олноо алдаршсан билээ.

Ийм л сайхан алдар түүхийн эзэнтэй хийх лайв ярилцлага маань эхэллээ.