БНСУ-аас 258 иргэн эх орондоо ирлээ

нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тав дахь тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 19:00 цагт газардлаа. 

Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирсэн юм. Үүнээс
бага насны хүүхэдтэй гэр бүл-18,
өндөр настан-3,
эрүүл мэндийн шалтгаантай-7,
бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-230
 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Монголика, Дрийм зочид буудал болон Сод-Эра эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1040 иргэнээ татан аваад байна.