АНУ “Москваг буудаж” хүрэх супер их буу бүтээж байна

Дэлхийн мэдээ

Пентагон оросын нийслэл Москваг буудаж чадах алсын тусгалтай стратегийн Strategic Long Range Cannonсупер их буугаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараанаас зэвсэглэлд авна гэж тооцоолж байна хэмээн Орос Улсын баатар, хошууч генерал Сергей Липовой мэдэгсэнийг iReactor хэвлэл нийтэлжээ. Пентагоны мэдээлснээр бол энэ их бууг Умард тэнгист байрлуулаад Москваг буудаж болно гэнэ. Супер их бууг 2023 онд туршина гэж төлөвлөж байсан ч “Оросын офицерууд” байгууллагын тэргүүн Сергей Липовой болохоор  тун удахгүй, ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ашиглалтад авна гэжээ. Гэхдээ тэрбээр “Энэ бол Трампын сонгуулийн өмнөх кампаниас хэтрэхгүй. Сонгууль өнгөрөөд энэ талаар хэн ч ярихгүй. Тэгэхээр үүнд нэг их ач холбогдол өгөөд байхын хэрэггүй” гэж Липовой хэлж байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Орос, Хятадыг айлгах зэвсэг АНУ-д бий гэж хэлж байсныг NEWS.ru хэвлэл сануулсан байна