Ю.Гэрэлбаатар: Аса циркийг засна гэж чихэн дээр цэцэг ургуулаад байна

Нийгэм, Эдийн засаг

Циркээ буцааж авах хүсэлтэй уран бүтээлчид Соёлын сайд С.Чулуунд хандлаа. Тэд “Циркийг засна гэдэг нэрийдлээр хуурч байна” гэж үзэж байгаа аж.

ЦИР­КИЙН ТЕХНИКИЙН БАГШ, НАЙРУУЛАГЧ Ю.ГЭРЭЛБААТАР:

-Аса бол олон пиарчидтай. Тэд нарынхаа зөвлөснөөр чихэн дээр цэцэг ургуулаад эхэлж байна. 13 жил үйл ажиллагаа явуулахдаа яагаад засвар хийгээгүй юм. Манайд барьж өгсөн энэ циркэд 100150 жилийн баталгаа өгсөн юм. Гэтэл 50 жил ч болоогүй. Циркчид бид тэмцээн, уралдаанд орохдоо алтан тайзнаасаа адис авч мөргөдөг. Гэтэл хамаг холбоосыг минь тасалчихлаа. Зарим нэг хүн буруугаар ойлгоод байна. Сайхан болгоно, тэвч гэх юм. Хууртаж болохгүй. Тэр барилгыг заавал нурааж байж сайхан болгоно гэхээр их хачирхалтай санагдаж байна. Энэ бол инженерийн нарийн технологи юм.