Д.Амарбаясгалан: Ялагдал хүлээсэн орон нутгийн намын удирдлагууд хариуцлага хүлээнэ

Улс төр

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аар МАН нийслэлд 34, 21 аймгийн 13-т, 185 суманд ялалт байгуулсан. Харин найман аймаг, 140 гаруй суманд ялагдал хүлээсэн юм. 

Тэгвэл орон нутагт ялагдал хүлээлсэн орон нутгийн намын удирдлагууд хариуцлага хүлээнэ гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Тэрбээр "Парламентын сонгуулиас хойшхи дөрөвхөн сарын дараа тодорхой үр дүнгүүд гарч байна. Өмнөх сонгуулиар МАН 20 аймагт ялалт байгуулсан. Энэ удаад найман аймагт ялагдсан. Үүнийг

Нэгдүгээрт, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тухайн аймаг орон нутгийг удирдсан удирдлагуудад иргэд дүнгээ тавилаа.

Хоёрдугаарт, Увс, Хөвсгөл, Архангай аймагт манай намд харьяалагдаж байсан зарим хүн бие даан өрсөлдөж намынхаа саналыг хуваалаа.

Гуравдугаарт, Орон нутгийн намын түвшинд дотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа.  Намын дүрмийн заалтын дагуу аймаг орон нутагт ялагдал хүлээсэн удирдлагууд хариуцлагаа хүлээж 30 хоногийн дотор огцорно" гэсэн юм.