​Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд өнөөдрөөс зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлсэн

Улс төр, эдийн засаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2021 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох асуудал юу болсон талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараас асуулаа. 

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийг зургаан хувь болгох асуудал туссан. Ингээд сар гаруйн хугацаанд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран зургаан хувь болгох асуудал туссан. Өнөөдрөөс эхлээд банкууд зургаан хувийн ипотекийн зээлийг өгч эхэлж байгаа. Өрхийн дундаж орлого нь 1.5 сая байж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа. Тэгэхээр хүмүүс 30 хувиа өгөөд ипотекийн зээлд хамаргдаж чаддаггүй байсан бол зургаан хувь болгосноор өрхийн орлого нь сая гаруй төгрөг байж хамрагдах боломжтой болж байна. Монголбанк 50, арилжааны банкууд 40 тэрбум төгрөг гаргаад өнөөдрөөс эхлээд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлсэн гэлээ.