Орон нутгийн сонгуульд 16,5 тэрбум төгрөг зарцуулжээ

Улс төр

Аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчдийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийг энэ жил 16.5 тэрбум төгрөгийн зардлаар зохион байгуулжээ. Энэ удаагийн сонгуулийг цар тахлын үед болж байгаа гэдгээр нь онцолж болно.

Цар тахлын цаг үед болж байгаа учраас ариутгал, халдваргүйжүүлэлтэд нийтдээ 483 сая төгрөг зарцуулсан юм байна.Орон нутгийн 1996 оны сонгуулийн ирц 72 хувьд хүрч хамгийн өндөрт хүрээд байсан бол 2012 он хүртэл ирц шатлан буурсаар 52 хувьд хүрсэн.Өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуулийн ирц эргээд 60 хувьд хүрч өссөн юм.Энэ удаагийн сонгуульд тухайн тойрогт санал өгөхдөө нэр дэвшигчдийн мандатын тооноос илүү гарсан тохиодолд хүчингүйд тооцогдоно. Харин мандатын тооноос бага санал өгвөл тухайн саналын хуудсыг хүчинтэйд тооцох юм. Мөн энэ удаад ирцийн босго тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл тухайн хэсгийн хороонд ирц 50 хувьдаа хүрээгүй бол дахин санал хураалт явуулдгийг болиулжээ.