ЭМЯ: Токиогоос ирсэн хоёр хүнээс вирус илэрч, жирэмсэн эх амаржлаа

Улс төр

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.14) мэдээллээ хийж байна.


Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн Вирус судлалын салбар лабораторид нийт 1352 хүнд шинжилгээ хийхэд 1350 хүнээс "Covid-19" халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүнээс вирус илэрлээ. Тодруулбал, дээрх иргэд нь 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй юм байна. Нэг тээврийн жолооч эдгэрч, сувилалд шилжжээ.

Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 297 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний долоо нь хөнгөн, хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээллээ.

Өнөөдөр өглөө үүрээр 4.20 минутад тусгаарлан ажиглах байрнаас ХӨСҮТ-д шилжээд байсан нэг жирэмсэн эх төрж, 2.8 жинтэй хүүтэй болов. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоо 29 хүн тусгаарлагдаж байна.