МИАТ-ийн тусгай үүргийн онгоц Японд хар салхины үеэр газарджээ

Нийгэм, Эдийн засаг

элхий даяар коронавирусийн халдвар тархаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан манай улс гадаадад гацсан иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн уг ажиллагааг төрийн өмчит МИАТ компани гүйцэтгэж буй. Энэ хугацаанд МИАТ компани цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Австрали, Унгар зэрэг улсууд руу анх удаа шууд нислэг үйлдсэн байдаг. Мөн нислэгийн үеэр онгоцонд ихэр охид мэндэлсэн гээд цар тахлын үеийн нислэгийн "адал явдал" тасрахгүй байгаа юм.

Тэгвэл саяхан бас нэгэн үйл явдал болсон нь энэ сарын 10-ны /2020.10.10/ өдөр МИАТ компанийн Нарита-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаарын онгоц Япон улсад очих үед тус улсыг 14-р хар салхи дайран өнгөрөх үетэй давхацжээ.

Улмаар МИАТ компанийн онгоц өтгөн манантай, шуургатай цаг агаарын хүнд нөхцөлд газардсан байна. Гэсэн ч нислэг амжилттай болж тус онгоцоор манай улсын 259 иргэн эх орондоо ирсэн юм.