Д.Нямхүү: Гурван хүнээс Covid-19 илэрч, хоёр хүн эдгэлээ

Нийгэм, Эдийн засаг

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн  /ХӨСҮТ/ Ерөнхий  захирал Д.НЯМХҮҮ:

Сүүлийн гурван  өдөрт нийт 2027 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Тухайлбал, аравдугаар сарын 8-ны өдөр  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 51 настай ачаа тээврийн жолооч, аравдугаар сарын 10-ны өдөр  Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 31 настай эмэгтэй , 25 настай эрэгтэй нарт  халдвар илэрлээ.

Мөн наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, есдүгээр сарын 2-ны өдөр Сиатл Улаанбаатар нислэгээр ирсэн 81 настай эмэгтэй нар эдгэрч  дараагийн шатны сувилал руу шилжсэн.  Ингэснээр  Монгол Улсад  коронавирусийн халдварын нийт батлагдсан 318 тохиолдлоос 310 нь эдгэлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман  хүн эмчлүүлж байгаагаас таван хүний биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байна.