Пүрэв гарагт бүх нийтээр амарна

Нийгэм, Эдийн засаг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа дуусахад нэг хоног үлдлээ. Харин санал авах өдөр ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 15-ны өдөр болно.

Хуульд зааснаар эл өдөр бүх нийтээр амарна. Өөрөөр хэлбэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т "Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна" гэж заажээ.