Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Өмнөговь аймагт ажиллав

Улс төр
Өвөлжилтийн бэлтгэл байдлаа хангах, коронавирусын халдвар гаргалгүй ажиллах хариуцлагатай цаг үед Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.
Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр горимоор нэвтрүүлэхтэй холбогдуулан хэрэгжүүлж буй "Ногоон гарц" нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, Тавантолгой - Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэр, Цагаан хадны суурьшлийн бүс /Тайван зогсоол/, Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц мөн ард иргэдтэй уулзан тулгамдсан асуудалтай танилцаж, санал бодлыг нь сонссон юм.