Дэлхий даяар хоногт коронавирусын халдвар авсан хүний тоо дээд амжилт тогтоолоо

Дэлхийн мэдээ

Нэг хоногийн дотор дэлхий даяар коронавирусын халдвар авсан хүний тоо  гурав хоног дараалан дээд хэмжээнд хүрч өмнөх тооноос давлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аравдугаар сарын 10-нд мэдээлж байна.

Аравдугаар сарын 10-нд шинээр 383359 хүн коронавирусын халдвараар өвчилсөн байна. Аравдугаар сарын 8-нд 338779 хүн халдвар авч байсан бол 9-ний өдөр 350766 хүн вирусын халдвар авч байжээ.

Халдвар авсан хүний тоо Энэтхэгт 73272-оор нэмэгдсэн бол АНУ-д нэг хоногт 54232 хүн энэ вирусын халдвараар өвчилжээ.

Ийм байдлаар коронавирусын халдвар тархаж эхэлснээс хойш манай гаргийн 36.7 сая хүн энэ өвчнөөр өвдөөд байгаа юм байна.

Харин Жонс Хопкинсын их сургууль энэ тоог 37,0 сая гэж мэдээлж байна. Тэднийхээр бол аравдугаар сарын 10 гэхэд дэлхийн 188 улс оронд 36 940 198 хүн энэ  вирусын халдвар аваад байгаа гэнэ.