Лукашенко урьдчилан хорих төвд сөрөг хүчнийхэнтэй уулзлаа

Дэлхийн мэдээ

Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Виктор Бабарико болон баривчлагдаад байгаа сөрөг хүчний бусад төлөөлөгчидтэй урьдчилан хорих төвд уулзан Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа гэж “Пул первого” телеграмм сувгаас иш татан БелТА агентлаг мэдээлсэн байна.

Александр Лукашенко энд “Үндсэн хуулийг гудамжинд бичдэггүй” гээд улс орон “яриа хэлэлцээрийн” уриан дор байгаа гэсэн байна. “Зөвхөн Үндсэн хуулийг шалтаг болгох хэрэггүй. Би үүнийг илүү өргөн хүрээнд харж, зөвхөн та нарыг дэмжигчид биш, бүхий л нийгмийг асуудлыг илүү өргөн хүрээнд хараасай гэж ойлгуулахыг зорьж хичээж байна” гэж тэр хэлжээ. Ерөнхийлөгч урьдчилан хорих төвд саатуулагдаад байгаа Зохицуулах зөвлөл, нэгдсэн штабын сөрөг хүчний төлөөллүүдтэй дөрвөн цаг хагас хэртэй ярилцсан гэж мэдээлэлд дурдсан байна.

Telegram сувгийн түгээсэн гэрэл зураг дээрээс үзэхэд ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтад Белгазпромбанкны тэргүүн асан Виктор Бабарико, түүний хүү Эдуард Бабарико, Кохицуулах зөвлөлийн гишүүн, хуульч Лилия Власова, сөрөг хүчний штабын зохицуулагч Юрий Воскресенкий, улс төрийн технологич Виталий Шкляров, Pandadoc-ын захирал Дмитрий Рабцевич, зохицуулах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Александр Василевич, Белгазпромбанкны  удирдах зөвлөлийн дарга байсан Кирилл Бадей нарын 11 хүн байжээ.

Ийм уулзалт болох тухай саатуулагдаад байгаа хүмүүс огт мэдээгүй гэж өмгөөлөгч Шклярова Антон Гашинский “Эхо Москвы” радиод ярьсан байна. Бид хэн хэнийг хаана хорьж байгааг ч мэдээгүй, энэ уулзалт санамсаргүй үйл явдал байлаа. Энэ бол найдлага төрүүлж байна” гэж тэр хэлжээ.