Киргизийн ерөнхийлөгч Жээнбеков огцрох болзлоо мэдэгдлээ

Дэлхийн мэдээ

Тус улсын гүйцэтгэх засаглаллд хууль ёсны удирдлагууд томилогдох юм бол би албан тушаалаасаа огцроход бэлэн байна гэж Киргизийн өнөөгийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков улс орондоо болоод байгаа нөхцөл байдлын талаар ярихдаа мэдэгдсэн байна.

Төрийн тэргүүн бас “ямар ч албан тушаал улс орны бүрэн бүтэн байдал, ард түмний эв нэгдэл, нийгмийн аюудгүй байдлаас  илүү биш” гэжээ. Мөн “өнөөдөр улс орны улс төрийн нөхцөл байдал “хямралын туйлд хүрлээ” гэсэн байна. Одоо энэ бүхнийг нэн яаралтай хууль ёсны хүрээнд  эргүүлэн аваачих ёстой гэнэ.

Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг нийслэл хотдоо байсаар байгаа гэж түүний хэвлэлийн алба мэдээлж байна. Орон  нутгийн зарим хэвлэлээр түүнийг хилийн чанадад гарсан, эсвэл улсынхаа өмнөд хэсэгт байгаа гэсэн мэдээлэл гарсаар байгаа ч Жээнбековын хаана байгааг өнөө болтол ил зарлаагүй хэвээр байна.

Хэдийгээр Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков уриалсаар байгаа ч сөрөг хүчний удирдлагууд түүнтэй хэлэлцээр хийхийг төвдөхгүй л байна.