Т.Мөнхсайхан: Иргэдийнх нь 60 хувь группт ороод, халамжийн мөнгө авдаг аймаг ч байна

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдээлэл хийхдээ “Хяналтын тогтолцоог бид маш сайжруулах ёстой. Манай эмч нар групп тогтоон, олгогдох мөнгийг нь Нийгмийн халамжаас олгодог. Бид аймгуудад тооцоо судалгаа хийж үзсэн.  Зарим аймгийн 60 хувь нь хүртэл группт орчихсон, халамжийн мөнгө авдаг хавтгайрсан байдал байна.

Шалгалт хийх тусгайлсан хяналтын багийг ажиллуулж, группт орох шаардлагатай хүн эсэхийг тогтоон, тухайн мөнгийг зөв зохистой зүйлд зарцуулах боломж бүрдэнэ. 

Нийт ард иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн бүртгэлийн цахим санг бий болгохоор ажиллаж байна. Хэрэв энэ мэдээллийг цуглуулчихвал бид үүнийг хяналтдаа авах боломжтой болно.

Мөн шалгалт хийх тусгайлсан хяналтын баг ажиллуулж, сэжигтэй тохиолдол бүрт нь нягталж, группт орох шаардлагатай хүн эсэхийг тогтоон, тухайн мөнгийг зөв зохистой зүйлд зарцуулах боломж бүрдэнэ.  ЭМ-ийн нэгдсэн санг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлнэ” гэсэн байна.