Нарита-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр зорчих иргэдийн анхааралд

Нийгэм, Эдийн засаг
10 дугаар сарын 10-ны өдрийн тусгай үүргийн Нарита-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаар нислэгийн зорчигчдын бүртгэл 10:00 (өглөөний) цагт эхлэх ба Нарита олон улсын нисэх буудлын 1-р терминалын 4 давхрын өмнөд хэсгийн F каунтерт явагдах болно.
 
Нислэгт багтсан иргэд тусгаарлагдах байрны төлбөрөө төлөхийг УОК-оос анхааруулж байгаа тул төлөөгүй иргэд 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг, мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөхийг анхаарна уу.
 
Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарна уу.
 
ТОКИО ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ