Сургуулилтын үеэр мина дэлбэрч, хоёр цэрэг гэмтжээ

Нийгэм, Эдийн засаг

Сэлэнгэ байлдааны сургуулилт өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд болжээ. Энэ үеэр мина гацсанаас болж, дэлбэрэн хоёр цэрэг гэмтжээ. Уг хоёр цэрэгт анхан шатны тусламж үзүүлэн яаралтай, ГССҮТ-д хүргэсэн байна. Одоогоор эмчилгээндээ орон эмчилгээ хийлгэж байгаа юм байна. 

ЗХЖШ-аас ар гэрийнхэнд нь мэдэгдсэн бөгөөд гэрийнхэн нь эмнэлэгт очсон байгаа хэмээн ЗХЖШ-аас мэдээллээ.