Д.Оюунхорол сэрэнгүүтээ хил даваад зугтаачихаж

Улс төр

Залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа  УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нөхрийн хамт хил даван зугтаасан  гэсэн мэдээлэл түглээ. 

Д.Оюунхоролыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, нөхөртөө Богд уулнаас их хэмжээний газар ашиглах зөвшөөрөл олгосон гэх хэд хэдэн үндэслэлээр шалгаж,  гэрт прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, ноцтой баримтуудыг хураан авсан. Гэтэл тэрээр танил талаа ашиглан  тусгай үүргийн онгоцонд билет захиалан улсын хил даван зугтаасан байна. Удахгүй АТГ-аас интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэх арга хэмжээ авах талаар яригдаж эхэлжээ.

Д.Оюунхоролыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа пентхаус барих нэрээр төрийн албан хаагчдын мөнгийг залилсан хэргээр шалгаж байгаа гэнэ. Энэ нь түүний АТГ-т шалгагдаж байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-аас Д.Оюунхоролыг улсад 1.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт гаргаж байсан.

Яллагдагчаар татсан үндэслэл нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан явдал юм. Харин Д.Оюунхорол дээрх мэдээллийг үгүйсгэдэг ч холбогдох байгууллагын баримтууд үүнийг баталдаг.  Тодруулбал, тэрбээр “Гранд повер” компанийг Нүүрсний хийн халаалтын зуухаар хангаж, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай тогтоолын холбогдох хэд хэдэн заалтыг зөрчин, эдийн засгийн тооцоолол, судалгаа хийлгүйгээр, нээлттэй тендер шалгаруулалт хийсэн байдаг.