Нийтийн тээврийн автобусны ачаалал ихтэй зогсоолуудаас автобусны тоог нэмэгдүүллээ

Нийгэм, Эдийн засаг

Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 27 чиглэлийн 36 автобусыг дундын 13 зогсоолоос явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.