Ослын улмаас түргэний эмч толгой, мөрөндөө гэмтэл авчээ

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо Их тойруугийн гудамжинд өнөөдөр /2020.10.02/ 07.00 цагийн орчимд зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, Тоёото Акуа маркийн автомашин  эмнэлгийн түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас түргэн тусламжийн машинд сууж явсан эмч 46 настай эрэгтэй Д толгой болон мөрөндөө  гэмтэл авсан бол Тоёото Акуа маркийн автомашины жолооч 40 настай эмэгтэйн биеийн байдал хэвийн байгаа аж. Ослын үеэр  жолооч эмэгтэй таван настай хүүгийн хамт явж байжээ.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж буй талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.