“Оюу Толгой”-н уурхай ээлжиндээ 3000 хүртэл хүн ажиллуулж байна

Нийгэм, Эдийн засаг

“Цар тахлын үед үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулж буй нь чухал” гэдгийг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес онцоллоо.

“Оюу Толгой”-н баяжмалыг худалдан авагч БНХАУ-ын харилцагчид нь ч үйл ажиллагаагаа сэргээж, хэвийн болгожээ. “Оюу Толгой” төслийн хэмжээнд одоогоор 12 мянга орчим хүн ажиллаж байгаа ажээ. Хувь эзэмшигч “Turquoise Hill Resources”-ийн тайланд дурдсанаар 2019 оны эцсээр төслийн хэмжээнд нийт ажиллагсдын тоо 13800 байсан бол 2020 он гарснаас хойш хагас жилийн дотор 11 хувиар буюу 1600-гаар цөөрчээ. Одоо халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд “Оюу Толгой”-н уурхайд нэг ээлжинд 3000 хүртэл хүн ажиллуулж байна.