Хар тэнгисийн усны түвшин 3.8 метрээр нэмэгджээ

Дэлхийн мэдээ

Хар тэнгисийн усны түвшин 2400 жилийн хугацаанд 3.8 метрээр нэмэгджээ гэж оросын эрдэмтэд тооцож гаргасан байна. Бид  манай эриний өмнөх IV зууны үед Керчений хойгт оршиж байсан Акра хотын туурийг судалж үзээд ийм дүгнэлтэд хүрсэн байна гэж ОХУ-ын ШУА-ийн Материалын соёлын түүхийн хүрээлэнгийн ажилтан Виктор Вахонеевийн хэлснийг ТАСС агентлаг дамжуулжээ. Акра хотын хамгаалалтын хэрмийг судлах явцад  байгууламжийг барих үед  аль хэсэг нь усанд байсныг тодорхойлж эргийн шугам тэр цагт хаана, хэдийн түвшинд байсныг гаргасан байна.

“Тэр үед эрэг байсан хуурай газар усны 3.8 метрийн дор орсон байна. Энэ геологийн судалгаанаас үзэхэд Хар тэнгисийн ус өнгөрсөн 2400 жилийн хугацаанд 3.8 метр өргөгджээ” гэж Виктор Вахонеев хэлжээ.