Александр Лукашенкогийн тангараг өргөх ёслолыг эсэргүүцэж нийслэл Минск хотноо жагссан хүмүүсийн ихэнхийг хууль сахиулагчид баривчлан саатуулсан байна. Хууль сахиулагчид зөвхөн нийслэлээс гадна Гродно, Гомель, Борисов болон Могилев хотуудад ч хүмүүсийг баривчилсан байна. Александр Лукашенког тангараг өргөх үеэр нийслэл болон том хотуудад энэ ёслолыг эсэргүүцсэн цуглаанууд болох үеэр хүчний байгууллагынхан 150 гаруй хүнийг баривчилсан гэж хүний эрхийг хамгаалагч “Весна” төв мэдээлээд саатуулагдсан хүмүүсийн нэрсийг нийтэлжээ.
Хуулийн байгууллагын мэдээлснээр энэ хүмүүсийн ихэнхийг нийслэл Минск хотод саатуулсан гэнэ. Хүмүүсийг баривчлах, саатуулах ажил нийслэл Минскт үргэлжилсээр байна гэж Tut.by хэвлэл ёслол болсон есдүгээр сарын 23-ны орой мэдээлж байна. Нийслэл хотын төвд худалдааны “На Немиге” төвийн ойролцоо буун дуу сонсогдсон гэж энэ хэвлэлд бичсэн байна. “Наша Нива” хэвлэл болохоор Немиге дэх Петропавловын сүмийн районд хууль хүчнийхэн автобуснаас гүйлдэн гараад буудаж эхэлсэн гэж мэдээлжээ. “Чөлөөт радио” ч бас Серебрянка районд тэсрэлтийн чимээ сонсогдсон гэсэн байна.
Нийслэлд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хүчнийхэн жагсагчдын эсрэг усан буу хэрэглэн шүршсэн гэнэ. Ялагчдын болон Машеровын өргөн чөлөөнд “Минск-баатар хот” ханын орчим ажиллсан Tut.by хэвлэлийн сурвалжлагч болохоор ерөнхийлөгчийн харшийн дэргэд цэргийн тусгай техникүүд байсан гэсэн байна. Цагдаагийнхан ч эсэргүүцэгчдийг тараахын тулд усан буу ашигласан гээд харин нулимс амгаруулагч хий, шуугиант гар бөмбөг хэрэглээгүй гэж мэдэгджээ.
1 Сэтгэгдэл
Hi there! Want to be able to send emails just like this one? Want to contact millions of website owners with emails that will almost never hit the spam folder? I am Sam from from Digital SEO Project and I just wanted to tell you that we have launched a service of contact form promotion! We can send any number of emails to website owners, based on filters like country, niche, or even individual keywords! You can use this advertising method to promote anything from websites, to products or services, or even raw affiliate links. You can get more leads, more people to follow you on social media, or even donations for upcoming projects. Just reply to this email and let's start getting you clients through contact form advertising! Have a nice day! Sam Selby, Chief Advertising Officer @ Digital SEO Project