"Мэргэдийн алтан ном"-ын нээлт болов

Соёл урлаг, Спорт

Монгол Улсын их сургуулийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо санаачлан тус сургуулийн үе үеийн багш, эрдэмтдийн намтар, бүтээл багтсан “Мэргэдийн алтан ном”-ын нээлт өнөөдөр боллоо.

 

МУИС-ийг үүсгэн байгуулсан төр нийгмийн зүтгэлтэн, салбар бүрийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан, гавьяат багш нараа алдаршуулах зорилгоор бүтээсэн уг номд 116 эрхмийн хөрөг хайчилбар, намтар, эрдэм шинжилгээний хураангуй зэргийг багтаажээ.

 

МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооноос 2019 онд хийсэн судалгаагаар уг сургуулийн багш нараас Улсын баатар нэг, Хөдөлмөрийн баатар хоёр, Ардын уран зохиолч хоёр, Ардын багш долоо, Гавьяат багш 55, Төрийн шагналтан зургаа, Академич 4, МУИС-ийн Эмерит профессор долоон хүн төрөн гарсан бөгөөд Шинжлэх ухааны доктор, профессор нийт ахмад багш нарын 90 хувийг эзэлж байгаа юм.