Disney компанийг Шинжааны эрх баригчидтай хамтарч байгааг АНУ шүүмжиллээ

Соёл урлаг, Спорт

Америкийн Disney компани “Мулан” кино хийхдээ Хятадын Шинжаан Уйгурын автономит районы  эрх баригчид, аюулгүй байдлын болон суртал нэвтрүүлгийн байгууллагуудтай  хамтран ажиллаж байгааг АНУ-ын сенатын хоёр намын бүлэг шүүмжилж тус компанийн ерөнхий захирал Боб Чапект хандсан байна. 

Чапект илгээсэн захидалдаа сенатч Марко Рубио болон түүний нөхөд киноны төгсгөлийн титртээ Шинжааны эрх баригчдад талархал илэрхийлсэн гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэднийхээр бол зургийн багийнхан автономит районы эрх баригчидтай хамтран ажиллахдаа тэдний ард иргэдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг анзаараагүй мэтээр нуун далдалж байна гэжээ. Үүний зэрэгцээ киноны зураг авах үедээ нутгийн ажиллах хүч ашигласнаа тайлбарлахыг шаардсан байна. 

Шинжаанд алан хядагч лалын бүлэглэлтэй холбоотой салан тусгаарлагчид ажилладаг гэж Хятадын Засгийн газар үздэг. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлээр бол үүнтэй холбоотойгоор Шинжаан уйгурын автономит районд Хятадаас нэг сая хүртэлх хүнийг засан хүмүүжүүлэх лагерьт хорьж байгаа юм байна.