Чөлөөлөх дайны 75 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Соёл урлаг, Спорт

Чөлөөлөх дайны 75 жилийн ой, Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн түүхэн ойг тохиолдуулан Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн эд материал, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах зорилгоор олон нийтэд өмнө дэлгэгдэж байгаагүй түүхийн хосгүй, ховор баримт бичиг, фото, дүрс бичлэг, музейн үнэт үзмэрүүдийг дэлгэсэн үзэсгэлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д нээгдлээ. 

Тус үзэсгэлэнг БХЯ, БХЯ-ны Цэргийн Төв архив, Архивын Ерөнхий газар, Үндэсний Төв архив, ТЕГ-ын тусгай архив, ХХЕГ, Монгол Цэргийн музей, Улсын хилийн музей хамтран зохион байгуулж байгаа юм.

Уг үзэсгэлэнд Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан цэрэгт туслах Бэлэглэлийн төв комиссыг байгуулсан БНМАУ-ын АСнЗ-ийн тогтоол, БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойболсангийн дипломат пасспорт, Зөвлөлтийн Улаан армид бүх талаар туслахаа Монголын ард түмнийг төлөөлөн БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойболсангаас ЗХУ-ын Ардын комиссар И.В.Сталинд бичсэн илэрхийлэх бичиг, эд өлгийн зүйлс, БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсангийн гадаад пасспорт зэрэг архивын нэн ховор баримтууд эх хувиараа олон нийтэд анх удаа дэлгэгдсэн  гэдгээрээ онцлогтой аж.

Үзэсгэлэн энэ сарын 9-н хүртэл үргэлжилнэ.