5,800 үхэр ачсан хөлөг сураггүй алга болжээ

Эрэн сурвалжлах

Шинэ Зеландаас наймдугаар сарын 14-нд Хятадыг зорин Зүүн Хятадын тэнгист аялж явсан “Gulf Livestock 1” ачааны хөлөг Японы эргийн ойролцоо сураггүй алга болжээ. Тус хөлөг Солонгосын хойгийг дайран өнгөрсөн Майсак хар салхинд туугдан алга болсон ба хөлөг 5,800 үхэр ачиж явсан байна.

Хөлөг дээр 43 хүн ажиллаж байсан бөгөөд хөлгийн багийн нэг гишүүн тэнгисийн усанд хөвж явахад нь Японы эргийн хмагаалалтын албаныхан өнөөдөр /2020.09.03/ аварсан байна. Тухайн хүний хэлснээр хөлгийн хөдөлгүүр эвдэрч, хүчтэй хар салхинд хөмөрчээ.

Хөлөг хамгийн сүүлд өнгөрсөн шөнө Японы эргийн хамгаалалтын албанд ослын дуудлага өгөөд сураггүй болсон байна. 2002 онд үйлдвэрлэгдсэн 139 метр урт “Gulf Livestock 1” хөлгийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Японы тал мэдээлжээ.

Эх сурвалж: BBC