БААВГАЙТАЙ ТУЛАЛДСАН БААТАРЛАГ ЭРЧҮҮД

Бусад

   АНУ-ын Хойд их сургуулийн бөхийн тамирчин Кенделл Камингс, Брэди Лоури нар хамт ойд явж байтал баавгай дайрчээ. Кенделл найздаа туслахаар яаран очсон бөгөөд тэд хамтдаа махчин амьтантай тулалджээ. Энэхүү тулаанд тэд хоёулаа зовж шаналж Кенделл толгой болон бүх биедээ хазуулсан. Бөхчүүдийг яаралтай эмнэлэгт хүргэж хагалгаанд оруулжээ. Тэдний дасгалжуулагч Жим Зейглер “Хамгийн муу бүхэн дуусч, залуус эдгэрч байна" гэв. Бөхчүүдийн их сургуулиас тэдний эмчилгээ, нөхөн сэргээх ажилд зориулж хандивын аян зарлаад байна.

 ЭХ СУРВАЛЖ: MGL SPORT спортын сайт