ГОВЬ-АЛТАЙ: "TEEN ХУРАЛДАЙ" БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУСЫН ЧУУЛГАНД 15-18 НАСНЫХНЫГ УРЬЖ БАЙНА

Бусад

        Европын холбоо, Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамны санхүүжилтээр Монгол Экологи төв Монгол орны өнцөг булан бүрд суугаа залуусын төлөөллүүдэд байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг, мэдээлэл олгох, ардчилсан засаглалын зарчим ба олон улc хооронд төдийгүй тусгаар тогтносон улс орны төвшинд, эсвэл байгууллага ба тодорхой нийгмийн бүлгүүдийн доторх шийдвэр гаргах явц хэрхэн явагддагийг таниулан ойлгуулах, бүх төвшний шийдвэр гаргах явцад залуусын оролцоог нэмэгдүүлэх, залуусын оролцоотойгоор аливаа шийдвэр, тогтоолуудыг байгальд ээлтэй байх шаардлагыг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор “Teen Хуралдай” чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 25-26-нд зохион байгуулна.

Сурагчдаас арга хэмжээнд оролцох өргөдлийг 10 дугаар сарын 10-наас 23-ны өдрүүдэд хүлээн авч байна.

✅️АРГА ХЭМЖЭЭНИЙ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

2022 оны 11-р сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ирж, арга хэмжээнд оролцох боломжтой байх

Монгол Улсын нийслэл хот болон 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид суралцдаг 15 – 18 насны сурагч байх

Байгаль орчин, тогтвортой хөгжил, шийдвэр гаргах төвшин дэх залуусын оролцоо, ардчилсан зарчмаар шийдвэр гаргах үйл явцын талаар мэдлэг, чадваруудаа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх.

✅️ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ:

        Өргөдлийг 10 сарын 23-ны 23:59 цагаас өмнө https://form.jotform.com/mongolec/teenkhuraldai холбоосоор илгээх бөгөөд имэйл эсвэл өөр хэлбэрээр илгээсэн өргөдлийг хүлээн авахгүй юм байна.

        Өргөдөл илгээсэн сурагчдын дунд 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 07-ны хооронд шалгаруулалт явуулж, Улаанбаатар хотод зохион байгуулагдах хаягийг тодорхой мэдээллэж, Хөтөлбөрийн зүгээс арга хэмжээний үеэр байрлах газар, хоол зэрэг холбогдох зардлуудыг, мөн хөдөө, орон нутгийн оролцогчдын замын зардлыг гаргана.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:

☘️Байгаль орчин гэж юу вэ? Яагаад бид байгаль орчноо хамгаалах ёстой вэ?

☘️Яаж бид байгаль орчноо хамгаалах вэ?

☘️Байгаль орчноо хамгаалахад та бидний оролцоо болон шаардлагатай ур чадварууд

☘️Teen хуралдай системийг бий болгох.