Э.СОДНОМПЭЛЖЭЭ ЕВРОПЫН АВАРГА БОЛЛОО

Соёл урлаг, Спорт

Пара паэрлифтингийн Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Гүржийн нийслэл Тбилисид болж байна. Тус тэмцээнд манай улсаас паралимпийн алт, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпэлжээ өөрийн багш, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын хамт оролцож байгаа юм. Ийнхүү 107 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр Украин, Молдав, Польш, Гүрж, Болгар, Нидерланд, Франц зэрэг буурал тивийн шилдэг тамирчидтай өрсөлдөж эхний оролдлогоороо 242 кг өргөснөөр аваргалах болзлоо бүрэн биелүүлжээ. Дараад нь Э.Содномпэлжээ хоёр, гурав дахь оролдлогоороо 248, 254 кг-ыг захиалж өргөсөн ч хараахан тооцуулж чадаагүй юм.