БОАЖЯ: "TOURISM TECHNOLOGY AND INNOVATION” СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

Улс төр
Аялал жуулчлалын салбарын албан хаагч, гадаад дотоодын түнш, аялагч, сонирхогч та бүхэндээ Дэлхийн аялал жуулчлалын өдөр болон аялал жуулчлалын салбарын хувийн хэвшлийн хамтын нэгдэл мэргэжлийн холбоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн мэндийг хүргэж байна.
 Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдэд амласан амлалтаа биелүүлсээр байна.
 2023, 2024 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласан. Бид одоо хамтарч хийх олон ажлууд байна. Хамгийн наад зах нь аялал жуулчлалын баазууд нүхэн жорлонгоосоо салах, зочин хүлээж авах бэлтгэлээ сайн хангах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, аялалын бүтээгдэхүүнтэй болох г.м олон ажлуудыг хийх шаардлагатай байгааг онцоллоо.
 Аялал жуулчлалын компаниуд амралтын биш аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй байх хэрэгтэй.
 Монгол Улсруу ирэхэд цахим платформ байхгүй байгааг хэлдэг байсан бол www.mongoliatravel.guide ашиглалтанд орсоноор олон улсад цацаж эхлээд байгаа билээ. Дэлхий нийтээр цахимжиж, технологи, инновацид суурилж байгаа энэ цаг үед бид хоцорч болохгүй.
 “Tourism technology and innovation” өдөрлөг нь аялал жуулчлалын үйлчилгээ технологийг сайжруулах, шинэлэг санаа, инновацыг нэвтрүүлэх талаар туршлага судлах, салбар дундын хамтрагчдын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, салбарын шинэ ололт, тулгарч буй сорилт бэрхшээлийг талаар харилцан мэдээлэл солилцох зорилготой юм.
 Өдөрлөгт салбарын 100 орчим төлөөлөл, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон улсын дэмжигч байгууллагуудын түншлэгч нар оролцож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам